Ерөнхий сайд авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 14 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хоёр хуулийн төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн өдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, “Авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар” мэдээлэл хийх юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсоно.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …