“Гал үндэстэн”-ийхэн 9 сарын 16-нд жагсаал хийгээгүй гэнэ

6 Тайван жагсаал хийхээр мэдэгдсэн боловч Төрийн ордон руу гал нээж, БОНХя болон Централ Таурт тэсрэх бөмбөг суурилуулан олон нийтийг цочроосон “Гал Үндэстэн” холбооныхон тухайн өдөр жагсаал хийгээгүй гэнэ.

Тодруулбал,  жагсаал болсон 9-р сарын 16-ны өдөр “Гал үндэстэн”, “Монголын гол ус нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Ангир нүдэн Мөндөөхэй” гэсэн ТББ-ынхан Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын 76 гишүүнд “Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах тухайгаа 30 минутын дотор татаж ав” гэсэн шаардах бичгийг хүргүүлэх гэж байсан аж.

Гэтэл хаанаас ч юм буу шийдэм болж хэрэг буруугаар эргэн, шаардах бичиг хүргүүлэх ажиллагаа зохион байгуулалттай жагсаал болон хувирсан гэнэ. Одоогийн байдлаар тус хэрэгтэй холбогдуулан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Г.Чагнаадорж, н.Ганболд, н.Төмөрбаатар нарын 6 хүнийг цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа юм.

Мөн дээрхи сэжигтнүүдтэй ар гэрийнхэн болон өөр бусад хэнийг ч уулзуулахгүй байгаа бөгөөд хоригдогсдын нэг болох Төмөрбаатарын биеийн байдал маш муу байгаа ажээ.

Үүнээс гадна “Гал үндэстэн” холбооныхон БОНХЯ болон Централ Таурт тэсрэх бөмбөг тавьсан гэдэг нь ч баримтаар нотлогдоогүй байгаа тухай “Ангир нүдэн МӨндөөхэй” хөдөлгөөний тэргүүн,  “Монголын гол ус нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ний зохицуулагч Я.Цэрэнханд мэдээлжээ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …