Жолооны багш эмэгтэй гарцан дээр долоон хүнийг хуу хамжээ

IMG_0193Энэ сарын 4-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт буюу автобусны 32 дугаар буудлын гарцаар гарч явсан иргэдийг  “Зул цэцэглэн” гэх нэртэй жолооны курсийн багш эмэгтэй хуу хаман дайрчээ.

Иргэд харин олноороо ногоон гэрлээр гарч явсан бөгөөд долоон иргэнийг дайрч гэмтээсэн хэрэг байна.  Гэмтсэн иргэнээс хоёр нь хөнгөн гэмтсэн тул асуудал үүсгэлгүй явжээ.

Харин үлдсэн таван иргэн ГССҮТ-д хүргэгдэн ирж шаардлагатай нарийн шинжилгээ өгчээ. Улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзсэн учир харъяа дүүргийнх нь эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Харин жолооны багшийг Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасагт өнөөдрөөс эхлэн шалгаж эхэллээ.

О.Рана

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин …