Дуучин Ж.Алтанцэцэг тоглолтынхоо орлогыг “Нарны охид” төсөлд хандивлав

Монгол Улсын гавьяат жүжигчин поп дива Ж.Алтанцэцэг “Fashion & cocktail night” шоу тоглолтоо энэ сарын 19-нд “Их тэнгэр” клубт хийлээ. Тэрээр шоуны орлогыг өсвөр насны охидын хөгжил боловсролд анхаарал хандуулж буй “Нарны охид” төсөлд хандивлав.

Шоу тоглолтыг “Дэлхийн Монгол угсаатан эх үрийн нийгэмлэг”, “Miss & Gentleman” академи хамтарч зохион байгуулсан юм.

“Fashion & cocktail night” тоглолт дээр “Miss & Gentleman” академийн загвар өмсөгч охид дуучин Ж.Алтанцэцэгийн үе үеийн тоглолтуудынх нь хувцсыг өмсөж сонирхууллаа.

“Нарны охид” төслийн анхны танхимыг Нийслэлийн Налайх дүүрэгт Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 11-нд нээж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд танхимыг тохижуулахад дуучин Ж.Алтанцэцэг гар бие оролцсон аж.

Поп дива Ж.Алтанцэцэг “Нью Стар” студитэй хамтарч шинэ цомгийн ажилдаа шамдаж байгаа төдийгүй шинэ уран бүтээл “Чинийхээ хайранд жаргая” дууныхаа клипийг олон нийтэд хүргээд удаагүй байна. Тэрээр 2019 оны гуравдугаар сарын 8-нд тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

“МОНТЕ-КАРЛО-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон монголын циркийн уран бүтээлчдээ хүлээн авч уулзлаа

Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын …