“Лотте” корпораци 70 мянган ажлын байр шинээр бий болгоно

 Өмнөд Солонгосын “Лотте” корпораци ирэх таван жилийн хугацаанд 50 их наяд вон буюу 44 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 70 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж компанийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.

“Лотте” компорацийн захирал Шин Дун Бин шоронгоос суллагдсанаас хойш нэг сар ч өнгөрөөгүй байхад түүний компани энэхүү мэдэгдлийг хийсэн байна.

Тэрбээр өнгөрсөн онд дуулиан дэгдээсэн БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Кын Хэтэй холбоотой авлигын хэрэгт оролцсон хэргээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хоригдож байсан юм.

Энэ сарын эхээр Сөүлийн Дээд шүүхээс Ерөнхийлөгч асны найзын хяналтад байдаг ашгийн бус санд 7 тэрбум вонын хахууль өгсөн хэргээр Шин Дун Бинд хоёр жил хагас шоронд хорих ял ногдуулсан бөгөөд түүний ялыг дөрвөн жилийн хугацаагаар түр хойшлуулсан ажээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …