МАН-ын бүлэг ҮХЦ-д хандана

64c8764656d3759ebigМАН-ын бүлгийн хуралдаан саяхан өндөрлөлөө. Хуралдаан хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийсэн юм.  Бүлгийн хуралдаанаар ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогоос гадна дотоод асуудлаа ч хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээлэлдээ “2013 оны улсын төсвийг МАН-ын бүлэг байгуулагдаагүй байхад олонхи дангаараа хэлэлцээд баталсан. Энэ баталсан төсөв амьдрал дээр хэрхэн үр дүнгээ өгсөн бэ гэдгийг дүгнэж ярилцсаны дараагаар ирэх оны төсвөө хэлэлцье гэдэг дээр бид нэгдсэн саналд хүрлээ. Төсвийн орлого багасгах шаардлага байна гэж Ерөнхий сайд ярьж байгаа. Мөнгөний бодлогыг хэлэлцэхтэй холбоотойгоор сайд нараас мэдээлэл авна.Энэ оны төсөв батлагдсантэй холбогдуулаад орон тоо, зардал их хэмжээгээр нэмэгдсэн. Монгол Улсын төсвийн урсгал зардал 200 тэрбум төгрөгөөр, орон тоо нэг дахин нэмэгдэж, 1700 гаруй албан хаагчид ажиллаж байна. Бүх аймаг Засаг даргын 2-3, дүүргүүд Засаг даргын 2-4 орлогчтой байна. Ийм байдлаар төсвийн зардал нэмэгдээд байгаа ч төрийн албаны чанар сайжирч байгаа нь мэдэгдэхгүй байна. Их хэмжээний сангууд байна. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэлд байгаа сангаас 50 тэрбум төгрөгийг Засгийн газрын тэргүүн өөрийн мэдлээр зарцуулна. Үүнтэй адил яам, аймаг бүрт сан байна.  Тухайлбал, ССАЖ-ын  сайд Ц.Оюунгэрэл өөрийн мэдэлд байдаг Спорт, соёлыг дэмжих сангаасаа МЗЭ-ийн хурлыг зохион байгуулахад 82 сая төгрөг зарцуулсан. Энэ хуралд бүрэн зарцуулагдсан эсэх  нь эргэлзээтэй. Ийм байдлаар ажил явж байна.  Юмны үнэ нэмэгдсээр байна. Тиймээс  цалин тэтгэвэр нэмэхийг МАН-ын бүлэг шаардана. Ирэх онд шинэ хөрөнгө оруулалтын ажил хийгдэхгүй юм шиг байна. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байж хөгжил ирнэ. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг МАН-ын бүлэг шаардана” гэлээ.

Байнгын хороодын гишүүдийн харьяаллыг шийдүүлэхийн тулд ҮХЦ-д хандах болсноо хэллээ. Учир нь МАН-ын бүлгийн  гишүүд нэг байнгын хороонд харьяалагдаж байгаа. Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-МАН-ын их хурлын төлөөлөгч  болохын тулд хүмүүст 2-3 сая төгрөгийн авилга өгч байна гэсэн мэдээлэл гарчээ. Үүнд хариулт өгөхгүй юу?

-МАН-ын XXVII их хурал 10 дугаар сарын 27-нд болно. Энэ хурлаар их хуралдаа оролцож, дуу хоолойгоо хүргэх жирийн гишүүдийн идэвх санаачлага өндөр байгаа. Үүний хажуугаар мөнгө тараах, элдэв юм амлах, дайлах, цайлах асуудал гарсан байна лээ.  Авилга өгч их хурлын төлөөлөгч болчихоод цааш яаж явах вэ. Үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө гэсэн төлөөлөгч орж ирээсэй гэж бодож байна. Ийм байдлаар МАН шинэчлэгдэхгүй.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …