FILE PHOTO: Sahle-Work Zewde, director-general of the United Nations Office at Nairobi, prepares to address delegates attending the first United Nations Environment Assembly (UNEA) in Nairobi, Kenya June 23, 2014. REUTERS/Noor Khamis/File Photo

Этиоп улсын ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо

 Этиоп улсын парламент пүрэв гарагт хуралдаж, тус улсын шинэ ерөнхийлөгчөөр Сахле-Ворк Зевдег томилсон бөгөөд тэрбээр Этиоп улсын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болжээ.

2013 оны 10 дугаар сараас хойш тус улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Мулату Тешоме өчигдөр буюу лхагва гарагт албан ёсоор огцрох хүсэлтээ парламентэд өргөн барьсан юм. Үүнээс хэдхэн цагийн дараа парламентын хоёр танхим хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна.

С.Зевде нь дэлхий нийтэд, тивүүдэд төдийгүй НҮБ, Африкийн холбоо зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагад Этиоп улсыг төлөөлдөг, нэртэй дипломат ажээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …