МАН-ын бүлэг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргалаа

МАН-ын бүлэг ээлжит бусаар өнөөдөр хуралдлаа.Бүлгийн хуралдаанаар ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хөндсөн байна.Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн мөнгийг бүгдийг эргэн төлүүлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хариуцсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргажээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас холбоотой асуудлыг бүлгийн гишүүд нэлээд ярилцаж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Гишүүдийн зүгээс тавьсан шаардлагыг Ерөнхий сайд хүлээн авч тодорхой шийдвэрт хүрсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг гишүүдийн олонх нь гаргалаа. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцож сайдын ажлаас нь огцруулах асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг маш богино хугацаанд зээлээ эргүүлэн төлөх чиглэлийг өгч мөн хууль хяналтын байгууллагаар нь шалгуулах ёстой гэдэг шаардлагыг тавьсан.Цаашдаа ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлийг арилжааны банкаар дамжуулах нь зөв гэдэг саналд нэгдсэн” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …