Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 02-ны хооронд Беларусь Улсын Минск хотноо зохиогдож буй Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн 12 дахь удаагийн уулзалтад оролцож байна.
Энэ удаагийн уулзалтад гадаад улсын 100 гаруй төлөөлөгч оролцож, өрнө дорнын орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд хэд хэдэн сэдвээр хэлэлцүүлэг явуулж, харилцан санал солилцож байна.
Уулзалтын хоёр дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Зэвсгийн эргэлтийг хянах, итгэлцлийг бэхжүүлэх” болон “Бүс нутгийн мөргөлдөөн” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Словак Улсын Гадаад болон Европын хэргийн сайд М.Лайчактай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.