БНХАУ-д 600 албан тушаалтны авлигын гэмт хэргийг илрүүлжээ

БНХАУ-д зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх эхний шатны ажиллагааны хүрээнд өнгөрсөн 10  сард 572 хүнийг авлигын хэрэгт татан, хариуцлага хүлээлгэсэн байна.

Тухайлбал, хэвлэлийнхний мэдээлснээр, уг ажиллагааны хүрээнд 10 мужид шалгалт явуулсан бөгөөд энэ ганцхан сарын хугацаанд гэмт бүлэглэлтэй холбоотой 1791 авлигын хэрэг илрүүлж, 726 сая ам.доллар хураан авчээ. Ирэх онд багтаан хоёр болон гуравдугаар шатны ийм ажиллагааг Хятадын бүх газар нутгийн хэмжээнд явуулах ажээ.

Хятад орны хувьд 2012 онд төрийн эрх мэдлийг Ши Зиньпин авснаар албан тушаалаа урвуулан ашиглах явдалтай идэвхтэй тэмцэж ирсэн бөгөөд энэ хүрээнд энгийн албан тушаалтнаас төрийн өндөр албан тушаалтан хүртэл шалгагдаж, олон зуун хүнд хорих ял шийтгэл оногдуулсан байна.

Албан ёсны статистик үзүүлэлтээр, Хятадын Коммунист намын дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр 2017 онд 159 мянга гаруй албан тушаалтанд хариуцлага тооцжээ.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …