Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны хүсэлтийн дагуу холбооны гишүүд болох бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ш.Ариунаа Монгол дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тоон мэдээлэл танилцуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буй талаараа санал, бодлоо хуваалцав.

Тухайлбал, тус холбоо ЖДҮХС-гаас төрийн өндөр, дээд албан тушаалтнууд зээл авсантай холбоотойгоор эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд зээлийн хүртээмж нь ямар байсан талаар санал асуулга явуулахад:

  • Дийлэнх эмэгтэй бизнес эрхлэгчид 4-7 жилийн хугацаатай зээл хүссэн
  • 15 сая төгрөгөөс – 2.5 тэрбум төгрөг хүртэлх зээл хүссэн ч
  • Санхүүжилт дууссан, төсөл шалгараагүй, тэнцээгүй зэрэг шалтгаанаар зээл авч чадаагүй талаараа хэлжээ.

Мөн тэдгээр бизнес эрхлэгчид нь үнэхээр төсөл нь шалгараагүй, санхүүжилт дууссан, эсвэл надад алдаа дутагдал байж гэж боддог байсан ч төрийн өндөр, дээд албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий иргэд олноор зээл авсан нь ийнхүү санал бодлоо, илэрхийлж, хэд, хэдэн шаардлага тавихад хүргэсэн талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэллээ.

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны гишүүд:

  • ЖДҮХС-гаас хэн, хэн зээл авсан
  • Шударгаар шалгуулж байгаа эсэхэд нь хяналт тавих
  • Шалгараагүй төслүүд шалгарсан төслүүдийг харьцуулан үзэж, үнэлэлт, дүгнэлт өгөх
  • Засгийн газрын олон төрлийн сангийн үйл ажиллагааг зохицуулж буй хуулийг сайжруулах зэрэг олон шаардлагаа Засгийн газарт хүргүүлэх юм байна.

Эдгээр асуудлаар оёдлын, арьс ширний, эрүүл мэндийн зэрэг олон салбарт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд санал хүсэлтээ хэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцав.


 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …