Фото:  “Нэхүүл” эсэргүүцлийн жагсаал

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй нэр холбогдсон нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцуулах зорилготой “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөн Сүхбаатарын талбайд өнөөдөр 11.00 цагт жагсаалаа эхлүүллээ.

“Нэхүүл”  нам бус залуучуудын хөдөлгөөнийхөн “Залуус аа, соёлтой жагсана шүү. Бид шаардлага тавьж, үзэл бодлоо илэрхийлэх гэж л ирсэн. Долдугаар сарын 1-ний муухай явдлыг цөмөөрөө мэднэ. Ийм зүйлд хүрэхгүй шүү. Ямар ч байсан шаардлагын хариугаа автлаа Сүхбаатарын хөшөөний өмнө тарахгүй хүлээнэ шүү” гэв.

Тэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандсан шаардлага хүргүүлсэн юм. Энэхүү шаардлагад “Иргэдийнхээ боломжийг дээрэмдэж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагаар шалгуулах” агуулга тусгажээ. Мөн уучлал гуйгаад өнгөрөхийг нь хүлээж авахгүй гэдгээ сануулжээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, жагсаал зохион байгуулж буй “Нэхүүл” хөдөлгөөнийхөнд тайван жагсаал хийх зөвшөөрлийг нь өгсөн байна.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …