СБД-ийн МАН-ын хорооны даргаар Д.Цогтбаатар дахин сонгогдлоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хорооны 7 дугаар хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. 166 төлөөлөгч оролцсон уг хурлаар Сүхбаатар дүүргийн МАНын хорооны дарга Д.Цогтбаатарын “Сүхбаатар дүүргийн МАНын Хорооны ажлын тайлан” илтгэл, Хяналтын хорооны мэдээлэл, намын хорооны дотоод зохион байгуулалт гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэв. Намын хороо болон Хяналтын хороогоо шинэчлэн байгуулсан Сүхбаатар дүүргийн МАНын хороо үргэлжлүүлэн Анхдугаар бага хурлаа хуралдуулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Сүхбаатар дүүргийн МАНын хорооны даргаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг дахин сонгосон байна.

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …