Б.Наранхүү:Дүүгийнхээ зээлийг нь төлөөд өгнө

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүн Б. Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Одончимэгийн “Сингапурхэльткейр сентр ХХК” энэ оны наймдугаар сард 800 сая төгрөгийн зээл авсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Б.Наранхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Лабораторид, биотехнологийн салбарт европт доктор хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь манай дүү. Австрид 12 жил эрдэм шинжилгээний ажил хийж байгаад ирсэн. Тэндээс нийт 26 мянга орчим ам. долларын зээл авсан. Асуудалтай холбоотой дуудаж уулзаад ах нь дэмжье гэж хэлсэн. Энэ зээл бол буцах эзэн, буух хаягтай, төлөх ёстой хүмүүстэй, алдагдал яриад байх юм биш. Монгол Улсын эдийн засаг дэндүү жижиг байна. Нэг хятад хүн ирээд 1.3 тэрбум ам.доллар оруулж ирээд донсолгож байна шүү дээ. Энэ бол том асуудал. Би зээлийг нь төлөөд өгнө. Би хэлсэн тэрбум төгрөг өгье, наад төслөө хий. Жилдээ Монгол Улсад 2-3 тэрбумын орлого оруулах юм байна. Тиймээс ах нь дэмжээд өгье, хүүгүй өгье гээд хэлчихсэн байгаа. Хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй шүү дээ. Дүү болохоор чи чадах юм уу гэсэн нүдээр хараад байдаг. Тиймээс анхааралтай хийх юмыг нь үзлээ. Хүн чинь дүүгээ болохоор байж бай гэчихээд л шал танихгүй хүнд тусламж үзүүлээд л явдаг. Хажуудахаа анзаарч баймаар юм байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …