УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн 5000 гаруй өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлжээ.Тэрбээр, саналаа албан бичгээр хүргүүлсэн байна.
Энэ талаараа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Баянхонгор аймгийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд орон нутгийн төсвөөс 380 сая, Эрчим хүчний сайдын багцаас 100 сая, Баянхонгор эрчим хүч компани өөрийн хөрөнгөөр 60 сая нийт 550 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн төвийн 3, 4, 5, 6, 9 дүгээр багийн 5000 орчим хэрэглэгчдэд хоёр тарифт ухаалаг тоолуур нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлээд байна. Иймд Засгийн газраас баталсан журмын хүрээнд Баянхонгор аймгийн төвийн хоёр тарифт тоолуур бүхий хэрэглэгчидийн шөнийн тарифыг тэглэж улсын төсвөөс баталсан цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд тус аймгийг хамруулж өгөхийг хүсье” гэжээ.