АН-ын генсекийн чиглэл УИХ дахь АН-ын бүлгээ хоёр хуваалаа

Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан АН-ын генсек Ц.Туваан өнөөдөр улс төрийн шийдвэр гаргаж, Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудалд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байж, Засгийн газрыг огцруулахыг дэмжих чиглэл өгсөн тогтоол гаргажээ.

Гэвч үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүн 4:5 гэсэн харьцаагаар хоёр хуваагдаад байна. Учир нь Эрдэнэтийн 49 хувийн луйвар зэрэг том хэргүүдийг эсэргүүцэж ард түмний дуу хоолойг сонсдог гишүүд нь Засгийн газрыг огцруулж, улс оронд тогтворгүй байдал үүсгэхийн эсрэг байгаагаа илэрхийлж буй талаар Төрийн ордонд яригдаж байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …