Т.Аюурсайхан:УИХ-ын даргыг чөлөөлсний дараа чуулганы хуралдаанд оролцоно

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т. Аюурсайхан “УИХ-ын даргыг хуульд захирагдаж ажиллахыг шаардаж байна. Ж.Батзандан нарын албан тоотын хүрээнд Нийтийн сонсголын тухай хуулийг хэлэлцээгүй.

Дараа нь Л.Оюун-Эрдэнэ нарын шаардсан 60 тэрбум төгрөгийн хэргийн талаар Нийтийн сонсгол хийх шаардлагыг хэрэгсээгүй. Мөн ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг ч авч хэлэлцээгүй. Харин Ерөнхий сайдыг огцруулах тухай албан тоотыг 26 гишүүн өргөн барихад УИХ-ын дарга М.Энхболд өөрөө гарын үсэг зурж, өөрөө гардаж авсан.Одоо энэ асуудлыг хэлэлцүүлэхээр сууж байна.Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Бид ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулж байгаа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдэж байна. УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын даргыг чөлөөлсний дараа бид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болно” гэв.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд “АН-ын Улстөрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудалд байр сууриа илэрхийлсэн. Харин бид өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга огцрох ёстой гэж үзэж байгаа юм” гэлээ.

Санал болгох мэдээ

Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн …