А.Гансүх сайд УБТЗ-ыг шахааны хүмүүсээр цүндийлгэжээ

a_gansukh-middleЗТЯ-ны сайд А.Гансүхийн, АН-ын шахааны гэх хүмүүсээр төмөр зам дүүрч толгой нь данхайх шиг болжээ. УБТЗ-ын удирдах газар л гэхэд орон тооны 400 гаруй ажилтантай болж өрөө нь хомсдоод ОО-ын өрөө нь бөглөрдөг болсон гэнэ.

Замын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сэрээнэндоржид ямар эрх мэдэл байх биш дээрээс ав гэсэн хүнийг аваад яаж орон тоо гаргаж өгье гээд толгойгоо гашилгаж суудаг болж.

Ингээд нэг хэлтсийн хийдэг ажлыг хоёр хэлтэс байгуулан хувааж өгөөд хэлтэс газар бүрд 3-4 орлогч даргын орон тоог бий болгож. АН-ынхан сэхүүн улс тул доод талын орлогч даргын ажил хийнэ гэж уурладаг гэнэ.  Ийм олон дарга нартай болсон нь 100 ямаанд 60 ухна гэгчийн үлгэр болжээ.

Эх сурвалж: NUUTS.MN

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …