Дэлхийн хамгийн том хөхтэй эмэгтэйчүүд

Дэлхийн олон тэрбум эмэгтэйчүүдээс хөхөндөө мэс хүргээгүй, хамгийн том хөхтэй зургаан эмэгтэйг онцолжээ. Тэд байгалиас заяасан хөхөөр гангарч зарим нь хөх багасгах хагалгаанд орохыг хүсдэг гэв. Гэвч том хөхтэй байх нь эмэгтэй хүн бүрийн чимэг боловч хэт том хөх тийм ч үзэмжтэй харагдахгүй болов уу.

Энни Хокинс-Тёрнер

Дэлхий нийт түүнийг Норма Стиц гэдэг нэрээр мэддэг. Тэрээр  гиннесийнномонд хамгийн том хөхтэй эмэгтэйн жагсаалтад тэргүүлж байсан удаатай. Норма дотуур хувцсаа захиалгаар хийлгэдэг бөгөөд насанд хүрэгчдийн хэд хэдэн кинонд тоглож нэр алдарт хүрч байжээ. Мөн загвар, кино урлаг зэрэг хувийн бизнес эрхэлдэг эмэгтэй аж.

Тинг Хиафен

Хятадын хамгийн том хөхтэй эмэгтэйгээр шалгарч байжээ.. Хятад эмэгтэйчүүд Тингийн хөхний дөрөвний нэг хэмжээтэй хөхтэй байдаг гэнэ. Тинг том хөхтэйн улмаас нуруун дахь ачаалал ихсэж байнгын өвчин мэдрэх болжээ. Тиймээс гоо сайхны хагалгаанд орохоор шийдсэн байна. Тинг одоогоор загвар өмсөгч, фото модель мэргэжилтэй.

Лоло Феррари

Францын бүжигчин порно од Лоло Францын Гиннесийн номонд бүртгэгджээ. Тэрбээр дэлхийн хамгийн том хөхтэй бүсгүй байсан бөгөөд түүний нэг хөх 2.8 кг жинтэй байв. Лола бага насандаа хүчтэй гормоны эм хэрэглэдэг байсан учир түүний хөх томорсон байна. Ингээд 20 гаруй удаа хөхний мэс ажилбар хийлгэсний дараа буюу 37 настайдаа нас баржээ.

Челси Чармс

АНУ-ын загвар өмсөгч бүжигчин Челси Чармс  2011 онд Гиннесийн номонд бүртгэгдэж байсан. Тэрбээр гурван удаа хөхний мэс ажилбарт орж хамгийн сүүлд полипропилений мэс засалд орж хөхөө томруулжээ. Уг мэс ажилбар нь эрсдэл дагуулдаг учир АНУ-д хийхийг хориглодог.

Сабрина Саброк

Хөхний мэс засалд орсноо хэзээ ч нууж байгаагүй. Тэр үргэлж дэлхийн хамгийн том хөхтэй эмэгтэйн жагсаалтыг тэргүүлэхийг хүсдэг. Сабрина бол латин Америкийн хөтлөгч, загвар өмсөгч эмэгтэй юм. Тэрээр 2010 онд хүүгээ төрүүлж амьдралынхаа хэв маягийг өөрчилсөн байна.

Миосотис Кларибель

Африк гэр бүлээс гаралтай. Түүнийг том хөхтэй болсон шалтгааныг лавлахад эцэг эхээс заяасан ген нөлөөлсөн гэж хариулж байжээ.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …