“Бүх нийтийн хөдөлмөрийн холбоо” /GSEE/ хэмээх хувийн хэвшлийн ажилчдын үйлдвэрчний томоохон эвлэлээс зохион байгуулж буй бүх нийтийн ажил хаялт Грект лхагва гарагт эхэлжээ. Ажил хаялтад оролцогсод цалингийн доод хэмжээг 751 евро болгож нэмэгдүүлэх, хамтын хөдөлмөрийн гэрээ байгуулах, татварын өсөлтийг зогсоохыг шаардаж байгаа аж.
Ажил хаялтад мөн Коммунист үйлдвэрчний эвлэлийн /”ПАМЕ” Бүх Грекийн байлдааны фронт/ гишүүд оролцож байна. Грекийн нийслэл Афин хотод лхагва гарагт өдрийн турш метро ажиллахгүй, троллейбусууд явахгүй. Автобусууд өглөөний 9 цагаас оройн 9 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Ажил хаялтад мөн далайчид нэгдсэн учир арлууд хооронд гаталга онгоцоор үйлчлэхгүй аж. Мөн төмөр замын харилцаа зогсоно.
Афин хотод эсэргүүцлийн хоёр ажиллагаа зохион байгуулах бөгөөд 11 цагт Клатмонас талбайд “Бүх нийтийн хөдөлмөрийн холбоо”, 10 цаг 30 минутад Омония талбайд ПАМЕ үйлдвэрчний эвлэлийнхэн жагсана. Өөр хотуудад ч бас эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.