Фото:“Солирын од” киноны гол дүрийн жүжигчин Жерри Ян

“Солирын од” киноны гол дүрд тоглосон жүжигчин Жерри Яныг энэ удаагийнхаа фото мэдээ буланд танилцуулж байна.

“Солирын од” буюу Тайваны F4 кино нь 2001 онд үзэгчдийн хүртээл болж Азийн шилдэг киногоор тодорч байсан уран бүтээл юм.

“Солирын од” киноны гол дүрд тоглосон жүжигчин Жерри Ян 1977 онд Тайван улсад төрсөн бөгөөд жүжигчин дуучин, загвар өмсөгч мэргэжилтэй.

Жерри Ян 1998 онд TVBS Modeling Competition шалгаруулалтад орж 2000 онд албан ёсоор загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн. Үүний дараа богино хэмжээний зар сурталчилгаанд тоглож 2001 онд жүжигчний карьеараа телевизийн олон ангит “Love Scar” киноноос эхлүүлж байжээ.

Удалгүй “Солирын од” киноны гол дүрийн жүжигчнээр сонгогдож Тайвань, Азид нэр хүндтэй болсон. Кинонд тоглосныхоо дараа F4 нэртэй хамтлаг байгуулж гурван цомгийг гаргасан байна. Жерри Ян 2004 онд өөрийн бие даасан “Jerry for you” цомгийг худалдаанд гаргаж “Хонконгийн шилдэг 10 цомог” –ийн шагналыг хүртсэн. Мөн оны шилдэг дуучин, шилдэг цомгийн эзнээр шалгарч Хонконгийн алдартнуудын эгнээнд бичигдэх болсон.

2006 онд Жерри “Тайзан” хэмээх Японы NHK телевиз, Тайваны хамтын уран бүтээлд тоглож Азид үнэлэгдэх алхмыг хийжээ. Түүнээс хойш Хятадын төв телевизийн цувралд гол дүр бүтээснээр тухайн ондоо “Freedom” нэртэй хоёр дах бие даасан цомгоо гаргасан.

Жерри энэ цомгоороо Тайваны хамгийн их борлуулалттай шилдэг 9 цомгийн нэгд багтжээ. Тэрбээр “Олон улсын уран бүтээлч” гэсэн шагналыг хүртсэн Хятадын цор ганц жүжигчний нэгээр тодорч Зүүн Өмнөд бүсийн хөгжмийн жагсаалтаас “Азийн шилдэг дуучин” гэсэн шагналыг хүртжээ.

2015 онд Хятадын My Best Ex-Boyfriend цувралд тоглож “Our Times” сэтгүүлээс зохиогдсон хамгийн алдартай залуу уран бүтээлчийн нэгээр шалгарч байжээ.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …