Ж.Батзандан: Засгийн газрыг огцруулахын эсрэг байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:-Монголын төрийг бүлэглэл удирддаг болсон. Би бол бүлэглэлийн гишүүн биш, бүлгийн гишүүн. Би намын тушаалаар бол Засгийн газрын эсрэг зогсох ёстой. Гэхдээ би бол Засгийн газрыг огцруулахын эсрэг байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:Хугарлын цэг У.Хүрэлсүх сайдын үед ирлээ. Өнгөрсөн жилүүдэд шуналын хүүдий байсан нь одоо идээ бээр болж зад тавьж байна. Идээ бээрийг цэвэрлэх ёстой. Тиймээс сахилга хариуцлага тогтооно гэж байгаа Ерөнхий сайдыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:Ерөнхий сайд шударга ёсыг тогтооно гэж зоригтойгоор гарч ирсэн. Улс орноо зөв хөгжүүлье, шударга ёс тогтооё гэсэн Засгийн газраа огцруулах гэж байгаад би гайхаж байна.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …