Боловсрол, шинжлэх ухааны сайдын 311 дүгээр тушаалын дагуу хичээлийн жилийн бүтэц, сургалтын төлөвлөгөөг өөрчилжээ.
Энэ хүрээнд 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон амралтын хугацааг шинэчилэн гаргажээ. Тухайлбал, хэлний сургалттай сургууль болон тусгай сургууль, лаборатори сургуулиудад тохируулан хөтөлбөрийг боловсруулсан аж.
Уг төлөвлөгөө нь ганцхан энэ хичээлийн жилд мөрдөгдөх аж. Уламжлал ёсоор сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт болох ёстой.
Тэгвэл 1-2 ангийн хүүхдүүд нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллээд хоёр долоо хоног амрах гэнэ. Харин гурваас дээш ангийн хүүхдүүд нь нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэж нэг долоо хоног амрах гэнэ.