Богд хааны ордон музейд “Монголын сүүлчийн их хатан” авран хамгаалах судалгааны тайлан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Соёл урлагийн газраас 2018 онд Шашин төрийг хослон өрнүүлэгч Улсын Эх дагина Дондогдулам хатны дурсгалт газрыг авран хамгаалах ажлыг зохион байгуулжээ. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс хийсэн малтлага судалгаагаар тоосго, цутгамал шавар бурхан, цутгамал шавар хүний толгой, цутгамал шавар бурханы хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйлсийг олж илрүүлсэн байна.
Улсын Эх дагина Дондогдулам хатны хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж, үнэ цэнэ, ач холбогдлыг нь танин мэдүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрэлээн, Богд хааны ордон музей хамтран эл үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд 12 сарын 09-нийг хүртэл дэлгэгдэнэ.