279 ам.долларын үнэтэй Chromebook худалдаанд гарна

d0bdd0bed182d0b5d0b1d2afd2afd0ba-d18fd0b0d0b0d180d0b0d0bbd182d0b0_1Америкийн томоохон компани болох Google компьютерийн техник үйлдвэрлэдэг HP компанитай хамтран бүтээсэн шинэ ноутбук “HP Chromebook 11”-ийг олонд танилцуулсан байна.

Шинэ ноутбукийн дэлгэц нь 11,6 дюймын хэмжээтэй бөгөөд 279 ам.доллараар зарагдах юм.
Уг бүтээл америкийн зах зээлд аль хэдийнээ худалдаанд гараад эхэлсэн байгаа ба Google Chrome OS үйлдлийн систем дээр ажиллах аж.

“HP Chromebook 11” нь Exynos 5250 чиптэй, 2 Gb системийн меморитой, хоёр USB оролттой, жин нь ердөө л 910 грамм.

Шинэ ноутбукийг Micro USB-ээр цэнэглэх боломжтой ба Android-ийн бүх төрлийн утасны цэнэглэгч таардагаараа онцлогтой гэнэ.

Түүнчлэн цагаан, хар, цэнхэр, улаан, шар зэрэг өнгөний сонголттой бөгөөд “HP Chromebook 11”-ийн LTE хувилбарыг ирэх жил гаргах төлөвлөгөөтэй байгаагаа зохион бүтээгчид хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.

Эх сурвалж: Go go.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …