Ардчилсан нам УИХ-ын гишүүн Ж. Батзанданг намын гишүүнчлэлээсээ хаслаа

Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзанданг гишүүнчлэлээсээ хасч  Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жил хасах шийдвэр гаргажээ. Тэднийг Ерөнхий сайдыг авч үлдэхээр кноп дарсан нь намын дүрмээ зөрчсөн гэж үзсэн аж.

Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс Ардчилсан намын бүлэгт Засгийн газрыг огцруулахыг дэмжих ёстой гэсэн чиглэл өгсөн. Энэ дагуу бүлгийн гишүүд намын дүрмийнхээ дагуу бүлгийн шийдвэрээ дагах байсан. Гэтэл дээрх гурван гишүүн өөр шийдвэр гаргасан. Шийтгэл хүртсэн гишүүд өөрсдөө өргөдлөө гаргаад асуудлаа шийдүүлэх эрх нээлттэй” гэлээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …