БСШУС–ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрыг огцруулах кноп дарсандаа тайлбар өглөө.Тэрбээр энэ асуудлаар Ерөнхий сайдтай уулзаж байр сууриа илэрхийлжээ.
Ц.Цогзолмаа”Улс төр гэдэг бол улс төрчийг ёс зүйтэй байхыг хамгийн түрүүнд шаарддаг гэж боддог. Өнөөдөр улс төрчийнхөө хувьд ёс зүй дээр суурилсан шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэрээсээ ямар нэгэн байдлаар буцах шаардлага надад байхгүй. Тиймээс гарын үсгээ баталгаажуулж кнопоо дарсан. Энэ бол миний улс төрчийн шийдвэр. Мэдээж хэрэг үргэлжлэл нь та ажлаа өгөх үү гэдэг асуудал байна. Ерөнхий сайдыг шийдвэрээ гаргаад ажлаа авахад ёс зүйн хувьд би ямар ч асуудал байхгүй гэдгээ би сая орж хэлчихээд гараад ирлээ.
-Засгийн газрын гишүүн танхимынхаа эсрэг гарын үсэг зурж, огцруулах нь ёс зүйн хувьд байж болох асуудал уу?
-Ийм тохиолдолд байдаг шүү дээ. Ерөнхий сайд ч гэсэн Шадар сайд байхдаа өөрийнхөө танхимын эсрэг гарын үсэг зурж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл өөрийн танхимын эсрэг гарын үсэг зурж байсан. Энэ бол улс төрд байдаг процесс. Цаг хугацааны хувьд энэ шийдвэр аль талаасаа явсан бэ, ямар байсан бэ гэдгийг цаг хугацаа шалгаад өгнө. Би улс төрчийнхөө хувьд өөрийнхөө гаргасан шийдвэр дээр ёс зүйн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч, зарчмын хувьд ч ямар нэгэн байдлаар “Засаг чинь үлдчихлээ намайг аваад үлдээч ээ” гэж хэлэхгүй. Би чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шаардлагагүй. Танхим шийдвэрээ гаргаад л явчихна.
-Та боловсролын салбараа бодож шийдвэр гаргасан уу.?
-Боловсролын салбар маш том салбар. Би энэ салбарын төлөө жил гаруй нойр, хоолгүй ажилласан. Гаргасан шийдвэр, хийсэн ажлуудын үр дүн тодорхой хэмжээний цаг хугацааны дараа гарна.