Я.Содбаатар: Ерөнхий сайдын шударга ёсны тэмцэлд нэгдэж шийдвэр гаргалаа

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2018.12.03/ өгсөн гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар мэдээлсэн билээ.

Үүний дараа Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ

Тэрбээр”ЗТХ-ийн сайдын хувьд ЖДҮХС-тай нэр холбогдсоныг үндэслэн ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн. Миний хамаарал бүхий ААН Монгол Улсын хуулийн дагуу ЖДҮХС-аас зээл авсан. Зээлээ хууль номынхон нь дагуу авч, төсөл амжилттай хэрэгжиж байна. Зээлийг эргүүлэн буцааж төлсөн. Монгол Улсын хууль зөрчөөгүй ч гэсэн улстөрчийн хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийж буй шударга ёсны тэмцэл, Монгол Улсад бугшсан нам дамжсан бүлэглэлийн эсрэг хийх энэ тэмцлийг дэмжиж ийм алхам хийж байна.

Цаашид УИХ-ын гишүүнийг хувьд сонгогчдын итгэлийг хүлээж, зөв нийгэм байгуулах хүртлээ сонгогчидтойгоо тэмцэнэ. Зам тээврийн салбарт ажил сайн явагдсан. Анх удаа ёс зүйн хариуцлага хүлээж байна. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг шийднэ. Миний гэргий ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан. Өнөөдөр 30 гаруй ажлын байр бий болгож, 20 гаруй хүүхэдтэйасрамжийн  газар байгуулан ажиллаж байна” гэв.

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …