Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ахуйн үйлчилгээний салбарын томоохон төлөөллийн нэг болсон үсчин, гоо засалч, хумс урлаачдын дунд “Үндэсний аварга шалгаруулах 24 их наадам”-ыг энэ сарын 4-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгууллаа.Энэ удаагийн наадамд 16 аймаг, 9 дүүргийн төлөөллүүд оролцлоо.
Мэргэжлийн ур чадвар, хийсвэр болон бодит сэтгэлгээ шаардсан, орчин үеийн донж маягийг илэрхийлсэн “Үндэсний аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын их наадам”-ын шүүгчдийн бүрэлдэхүүнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мастер үсчид, олон жилийн туршлагатай гоо засалч, чадварлаг хумс урлаачид багтжээ.
“Үндэсний аварга шалгаруулах 24 их наадам”-ын Эмэгтэй үсчний төрөлд Гранпри шагналыг “S салон”-ын н.Сундуйжав, Эрэгтэй үсчний төрөлд Гранпри шагналыг Ө.Цацралтуяа, гоо сайхны төрөлд Гранпри шагналыг “Evergood салон”-ын И.Буджав, шилдэг аймгийн үсчний холбоогоор Сэлэнгэ аймаг, шилдэг сургалтын байгууллагаар Үйлдвэрлэл урлалын политехник коллеж тус тус шалгарлаа.