Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүллээ

tsementЭрээн, Замын-Үүдээс 120 гаруй вагон цемент ирсэн нь нь энэ жилийн өдөрт ачигдсан цементийн хэмжээгээр хамгийн өндөр дүнтэй нийлүүлэлт болжээ. Энэ зуны хувьд өдөрт 60-80 вагон цемент урд хөршөөс оруулж ирж байсан юм. Мөн өмнө нь нэг тонн цементийг 135-145 мянган төгрөгөөр борлуулж байсан бол есдүгээр сарын 15-наас хойш тонн цементийн үнэ 200 мянган төгрөгт хүрсэн байна. Ийнхүү үнэ өсөх шалтгааныг юанийн ханшийн өсөлт, тээвэрлэлт, түүнчлэн хятадын компаниуд үнээ өсгөсөн зэрэгтэй импортлогч аж ахуйн нэгжүүд холбон тайлбарлаж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн албаны хүмүүсийн хамтаар БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзан, ачилтын хэмжээг нэмэгдүүлжээ. 120 гаруй вагон цементийн ачилтыг хийхээр 210-аад хүн ажиллаж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн хомсдол үүсэхгүй, нийлүүлэлт нэмэгдсэн учраас үнийн хувьд тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэх тухай албаныхан мэдээлж байна.

Эх сурвалж: Оллоо.мн

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …