УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаа мэдэгдлээ

УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан эсэхээ  шалгуулахаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.БатЭрдэнэ“Иргэдэд очих, ядуурлыг бууруулах байсан мөнгийг авсан ёс зүйгүй үйл ажиллагаа дарагдах бүдгэрэх хандлагатай байна. Хууль эрх зүйн үндэслэлээр шалгах зүйл байгаа. Гэхдээ хуулийн байгууллагаар явахгүй байна. Тиймээс УИХ-ын 22 гаруй гишүүн гарын үсэг зурж, шударга бус явдалтай эвлэрэхгүй байхын тулд бүрэн эрхээсээ түр татгалзаад шалгуулахад бэлэн байна. Бусдадаа зөв жишгийг харуулъя. ЖДҮ-тэй холбоогүй гэдгээ хуулиар тогтоолгоё. Сүүлийн үед ард түмэн гэдэг асуудлыг битгий хэлээч гэсэн яриа гарсан байна лээ. Харин ч ярих ёстой шүү. Ард түмний боломжийг хулгайлсан хүмүүст тэгж битгий яриарай гэж хэлэх ёстой. Хууль зүйн сайд Ц.Нямдорж чуулганы хуралдааны үеэр хэлсэн. ЖДҮ-тэй холбоотой асуудал УИХ-д оруулж ирвэл хатуу хандана гэж хэлсэн” гэв.
Харин УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Ерөнхий прокурор шударга ёс энэ танхимаас эхэлнэ гэж хэлсэн. Бидний хувьд УИХ-ын гишүүний халдашгүй эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн байна. УИХ-ын манлайлал үзүүлж ибайгаа юм. Халдашгүй эрх гэсэн хамгаалалтад байж болохгүй. Тийм учраас хууль хяналтын байгууллагад шалгах боломжийг нь олгоё. УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах ёстой. ЖДҮ-ийн асуудлаар нэр бүхий гишүүд Түр хороо байгуулах асуудалд чуулганаар батлагдах ёстой.  Хариулт нэхсэн анхаарлын төвд байгаа хэрэг, асуудлыг шийдвэрлээд явах ёстой” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …