Хувцас загварын салбарынхан дэлхийн дулааралтай тэмцэхээ амлав

Польшийн Катовице хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурал дээр загварын салбарын 40 гаруй компани болон байгууллагын төлөөлөгчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхээр тохиролцсон байна.

Даваа гарагт НҮБ болон дэлхийн хувцас үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчид дээрх асуудлын талаархи баримт бичгийг баталсан бөгөөд үүнд тэмдэглэснээр, 2050 он гэхэд уг салбарын үйлдвэрлэлээс ялгарах хүлэмжийн хийг тэг болгох зорилт тавьсан ажээ.

Түүнчлэн 2025 он гэхэд нүүрс болон өөр бусад байгаль орчинд сөрөг нөлөөтэй эх үүсвэрээр ажилладаг цахилгаан станц, нүүрсэн халаагуур зэргийг шинээр байгуулахаа зогсоох шийдвэрийг гаргасан байна.

Уг шийдэлд хүрсэн компаниудын дунд Германы спорт загварын хувцас үйлдвэрлэгч “PUMA”, Шведийн хувцасны “H&M” бренд болон Их Британийн “Burberry” тэргүүтэй компаниудын төлөөлөгчид багтаж байв.

“PUMA” компанийн төлөөлөгч хэлэхдээ, хувцас үйлдвэрлэлийн салбар бол дэлхий даяар хэрэглэгчтэй маш том цар хүрээтэй салбар юм хэмээгээд, энэ салбар уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн нөлөө үзүүлэх болсныг онцлон тэмдэглэсэн байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …