Монгол хүн Японы мэргэжлийн сумод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа.
Монголын сүмо бөхийн холбооноос түүхэн ойг угтан олон арга хэмжээ зохион байгуулж ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. “Монголын сумо бөхийн холбоо” 25 жилийн ойн хүрээнд “Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаан, “Миний мэдэх Сумо-25” хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулахаас гадна “Сумо-25” асуулт, хариултын нэвтрүүлэг, тэмцээнийг зохион байгуулсан байна.
25 жилийн ойг тохиолдуулан Япон орон, Японы мэргэжлийн сумо бөхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн спортод хандах хандлага, сонирхлыг дэмжих, Монголын сумо бөхчүүд, тэдний гаргасан амжилтыг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах зорилготой “Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд 300 гаруй хүүхдүүд оролцож дараах хүүхдүүд шилдгээр тодорсон байна. Тодруулбал
I байр: Хөгжим бүжгийн коллежийн сургуулийн төгөлдөр хуурийн ангийн сурагч Х.Хүслэн /Япон улсын DISNAY Land аялах эрхийн бичиг/
II байр Баянхонгор аймгийн сурагч А.Чойжамц /нөтбүүк/
III-байр Ховд аймгийн сурагч Б.Буянбадрах 500,000 /таван зуун мянган/ төгрөг
Тусгай байр Нийслэлийн ЕБС-ийн сургуулийн сурагч Э.Энхтунгалаг 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг эхний байруудыг эзэллээ.