БНСУ-ын байгууллагууд Монголд ойжуулах төсөл хэрэгжүүлнэ

Монголын газар нутагт цөлжилт явагдахаас урьдчилан сэргийлэх ажилд БНСУ-ын дотоодын банк болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана гэж тус улсын тусламжийн агентлаг мэдэгдлээ.

“KOICA” буюу Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага, “Kookmin” банк болон Сөүл хотод байрладаг Ногоон Ази төрийн бус байгууллагын тэргүүн нар Монголын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг зохицуулахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын гурван талт санамж бичигт гарын үсэг зурлаа” гэж “KOICA” байгууллагын албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Монголын говийн бүсийг ойжуулж, цөлжилтөд өртсөн орон нутгийн хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх саналыг Ногоон Ази ТББ-аас гаргасантай холбогдуулан дээрх санамж бичгийг байгуулжээ.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-ын дээрх 3 байгууллага ирэх оноос эхлэн 5 жилийн хугацаанд Улаанбаатар хотын ойр орчмын 7 бүсэд 100 мянган жимсний мод суулгах аж. Түүнчлэн энэхүү үйл ажиллагаа нь тус бүс нутгууд дахь 600 орчим оршин суугчийн орлогыг нэмэгдүүлэхэд тус дөхөм болно гэж албаны хүмүүс үзэж байгаа аж.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …