Уур амьсгалын өөрчлөлтийн тухай яриа хэлэлцээг эрчимжүүлэхийг НҮБ-ийн тэргүүн уриаллаа

2015 онд байгуулсан уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай яриа хэлэлцээг эрчимжүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш лхагва гарагт уриалав.

12 дугаар сарын 2-нд эхэлсэн “COP24” буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурал Польшийн Катовице хотноо үргэлжилсээр байгаа билээ.

Парисын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай сайд нарын түвшний яриа хэлэлцээ энэ долоо хоногийн мягмар гарагт эхэлсэн юм. Гэсэн хэдий ч хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тухай асуудалд хөгжингүй болон хөгжиж буй орнууд санал нэгдэж чадахгүй байгаагийн улмаас яриа хэлэлцээ зогсонги байдалд оржээ.

Лхагва гарагт НҮБ-ын тэргүүн хурлын индрээс үг хэлэхдээ, улс төрийн чухал асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгааг төлөөлөгчдөд сануулаад, бага хурал удахгүй дуусах гэж буйг сануулсан байна.

Катовицед болж буй энэ бага хурлын үеэр ямар нэг үр дүнд хүрч чадахгүй бол дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах сүүлийн боломжоо алдана гэж А.Гутерреш бага хуралд оролцогч талуудад анхааруулсан байна.

Маргааш буюу баасан гарагт дуусах бага хуралд оролцогч талууд ямар үр дүнд хүрэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …