УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичигт 38 гишүүн гарын үсэг зуржээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа татгалзах өргөдлөө гаргахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын дарга М. Энхболдыг огцруулахыг дэмжиж УИХ-ын 38 гишүүн гарын үсэг зуржээ. Энэ талаар УИХ-ын гишүүнТ.Аюурсайхан”УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа татгалзах шаардлагад 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын даргатай уулзахад та бүхний шаардлагад “огцруулах” гэсэн үг алга, УИХ-ын гишүүдийн олонхыг та бүхэн төлөөлөхгүй” гэж биднийг доромжилсон. Тиймээс бид УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, өнөөдөр албан ёсоор өргөдлөө гаргалаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: М.Энхболд гэж хүн Ц.Элбэгдоржтой хамтарч улс төр дэх МАНАН-г бий болгосон юм. Улс төр дэх МАНАН-г нураана.МАНАН-гийн толгойлогч М. Энхболд гэдэг хүн маргаашийн дотор огцрохгүй бол бид нийт Монголчууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран жагсаал цуглаан, тэмцэл хийнэ. Ард түмэнтэйгээ хамт ирээд МАНАН-гийн толгойлогчийг бид чирч гаргана. МАНАН арилсан тохиолдолд шударга ёс бий болгоно.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:“Алтан Дорнод” компанийн захирал Г.Ганболдын ярианаас улсын Ерөнхий прокурор эрүүдэн шүүж дарамтлах замаар 4 сая доллар авсан баримт ил болсон. Эндээс нийт иргэд, хэвлэл мэдээлэл нэг зүйлийг ойлгосон гэж бодож байна. Энэ бол М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцээд байгаа хэрэг биш төрийг алсаас удирддаг, мафийн сүлжээнд орсон бүлэглэлтэй тэмцэж байгаа гэдгийг ойлгосон. Бид ҮАБ-ын зөвлөлд үдээс хойш хандана.УИХ-ын гишүүдийн 50+1 нь энэ хүнтэй ажиллахгүй гэдгээ илэрхийлээд байна. М.Энхболд хүн ажлаа өгөхгүй бол одоо л бид тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ харуулах цаг болжээ.

Албан бичигт:

УИХ-ын дарга М.Энхболд та УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй гэж үзэж байгаа тул Улсын их хурлын тухай хуулийн 10.2.2-т заасны дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана уу. Уг хүсэлтээ гаргатал УИХ-ын гишүүд бид УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ үүгээр уламжилж байна. Үүнээс үүсч болох аливаа эрсдэл сөрөг үр дагаварыг та хариуцах болно гэдгийг мэдэгдье.

  1. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
  2. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
  3. УИХ-ын гишүүн Х.Баделхан
  4. УИХ-ын гишүүн Ж.Батзандан
  5. УИХ-ын гишүүн Б.Батзориг
  6. УИХ-ын гишүүн О.Батнасан
  7. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  8. УИХ-ын гишүүн Л.Болд
  9. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
  10. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
  11. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
  12. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
  13. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир
  14. УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  15. УИХ-ын гишүүн С.Жавхлан
  16. УИХ-ын гишүүн Г.Занданшатар
  17. УИХ-ын гишүүн Д.Мурат
  18. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
  19. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  20. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  21. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
  22. УИХ-ын гишүүн Я.Содбаатар
  23. УИХ-ын гишүүн Г.Солтан
  24. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
  25. УИХ-ын гишүүн А.Сүхбат
  26. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
  27. УИХ-ын гишүүн Ч.Улаан
  28. УИХ-ын гишүүн Н.Учрал
  29. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
  30. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
  31. УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
  32. УИХ-ын гишүүн С.Чинзориг
  33. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
  34. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
  35. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
  36. УИХ-ын гишүүн Л.Энхболд
  37. УИХ-ын гишүүн Н.Энхболд
  38. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

Г.Нараа

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …