АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн албан ёсоор лицензийг нь эзэмшдэг 66 жилийн түүхтэй “Miss Universe” тэмцээнд энэ жил анх удаа Монгол улсаа төлөөлөн мисс, загвар өмсөгч Д.Долгион оролцож байна. 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний финалын шалгаруулалт арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна.
Мисс, загвар өмсөгч Д.Долгион Англи, Хятад, Япон хэлтэй, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Байгаль экологи хамгаалал мэргэжлээр төгссөн.
Мисс, загвар өмсөгч Д.Долгионы гаргасан амжилтуудаас дурдвал:
-“Asia Pacific Oceans 2007” тэмцээний Шилдэг загвар өмсөгч шагнал
-ERA агентлагийн 2008 оны Шилдэг загвар өмсөгч шагнал
-“New Face 2009” наадмын Шилдэг загвар өмсөгч шагнал
-“Moda Art 2010” наадмын Шилдэг оролцогч
-“TV Miss International 2010” тэмцээний Дэд байр
-“Miss Mongolia 2012” тэмцээний Тэргүүн байр
-“Miss International 2012” тэмцээний Шилдэг үндэсний хувцастай мисс номинаци
-“Kerasys 2015” наадмын Шилдэг загвар өмсөгч
-“Miss World Peace 2015” тэмцээний Шилдэг 20 оролцогчийн нэг
-“Miss Intercontinental 2015” тэмцээний Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс номинаци
-“Гоёл 2017” наадмын Шилдэг загвар өмсөгч
-“World Supermodel 2017” тэмцээний дөрөвдүгээр байр
-“Miss Universe Моngolia 2018” тэмцээний тэргүүн байр