Л.Оюун-Эрдэнэ:УИХ-ын дарга ээлжит бус хурлаа зарлаагүй нь огцрох хангалттай шалтгаан

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Эрдэнэтийн 49 хувь, Стандарт банкны асуудал, 60 тэрбум, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт дуулиант хэргүүд энэ хэвэндээ 2020 оны сонгууль хүртэл гацна. “МАНАН” албан бус бүлэглэл гэдэг нь өдөр ирэх тусам тодорхой болж байна. Миний бие Авлигын эсрэг парламентын бүлгийн даргаар хоёр жил
ажиллалаа. Энэ хугацаанд чин сэтгэлээсээ хичээлээ.Миний хувьд дахиж сонгууль хийх хэрэггүй юм шиг санагдаж байна.

Учир нь ард түмэнд мөрийн хөтөлбөр, мөн шудрага бус зүйлийн төлөө тэмцэнэ гэдгээ амлаж УИХ-ын гишүүд сонгогддог. Гэтэл өнөөдөр ард түмний саналаар сонгогдсон 40 парламентын гишүүн нэгдээд М.Энхболд гэж хүн дээр гацчихаад байна. Манай улсын Үндсэн хууль ийм л байна. Улстөрд ёс зүй гэдэг ойлголт хуулиас дээгүүрт тавигддаг. Жишээ нь, Солонгост эрх барьж байсан Ерөнхийлөгч нь өөрөө бүрэн эрхээсээ татгалзах нь хуулиараа боломжгүй ч ард иргэдийнхээ шахалтаар хариуцлага хүлээж байна. Гэтэл манай УИХ-ын дарга ээлжит бус хурлаа зарлаагүй нь огцрох хангалттай шалтгаан. Монголчууд үнэхээр өрөвч хүмүүс. Үүнийг нь эрх баригчид маш сайн мэдэрч ашигладаг. Энэ бүхэнтэй бид хамтдаа тэмцэх хэрэгтэй. Нөгөө иргэний нийгмийн байгууллага, ТББ-ууд хайчив.

Яг үнэндээ би ганцаардаж байна.  АТГ-аас албан бус ажлын хэсэг байгуулж намайг судлуулж байгаа. Надаас ямар нэгэн “ноо” гаргаж ирэх гэж миний өнгөрсөн амьдралын минь бүх зүйлийг сөхөж үзсэн. Зарим нэг зүйлийг хэлэхэд амаргүй байна. Над руу бүсгүйчүүд мессеж бичсэн тохиолдол ч байгаа. Жижигхэн ч хамаагүй алдаа гаргаж ирэх гэсэндээ тэр. Би болон надтай холбоотой нэг ч хүн ЖДҮС-аас зээл аваагүй” гэсэн юм.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …