АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид терроризмтой тэмцэх асуудлаар уулзалт хийх төлөвтэй байна гэж Вена хотод өнгөрсөн пүрэв гарагт болсон терроризмтой тэмцэх асуудлаархи Орос, Америкийн зөвлөлдөх уулзалтын дараа Төрийн Департаментын хэвлэлийн алба мэдэгджээ.
“Америк, Оросын төлөөлөгчид терроризмтой тэмцэх асуудлаар хамтран ажиллах боломжийг судлах зорилгоор уулзалт хийнэ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. Талууд харилцан мэдээлэл солилцох асуудлыг хэлэлцэхийн сацуу олон улсын терроризмтой тэмцэх хэд хэдэн асуудлыг хөнджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Олег Сыромолотов өөрийн орны төлөөлөгчдийг тэргүүлэн уг уулзалтад оролцсон бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Салливан Америкийн төлөөлөгчдийг тэргүүлжээ.