Д.Дэмбэрэл: УИХ-ын дарга ёс зүйн хуулийг баримтлах хэрэгтэй

МАН-ын 28-р их хурлын III бага хурал үргэлжилж байна. Шударга нийгмийн төлөөх олон олон нааштай шийд гаргаасай гэсэн нийгмийн хүлээлт болсон тус хуралдаанаар бага хурлын гишүүд нээлттэй үзэл бодлоо илэрхийлсээр байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:2012 онд Ардчилсан нам олонхоороо сонгогдон хариуцлагагүй ажилласны дүнд ард түмэн муу дүн тавихын зэрэгцээ улс төрийн ууган хүчин МАН-ын туршлагад найдан сонголтоо хийсэн. Ард түмэн манай намыг хүндэтгэдэг учраас сонгосон юм. Бид АН-ын засаг барьсан цаг үед нэгдэж ялалт байгуулж чадсан.

Нэг голын уснаас ундаалж явсан залуу цагийн найзууд М.Энхболд, У.Хүрэлсүх та 2 намын даргын тамгаа солилцохдоо МАН-ын 100 жилийн ойгоор ялалт байгуулна гэж тэврэлдсэн шиг өнөөдрийн хурлын дараа ч бас ойлголцож тэврэлдээсэй гэж хүсч байна.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл:Намын дарга У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх шаардлагыг дэмжиж байна. Та энэ цаг үед улс орноо удирдаж авч явж чадахаа харуулах хэрэгтэй. УИХ-ын дарга М.Энхболд та хуулиас гадна бичигдээгүй ёс зүйн хууль гэж байдгийг мэдэж, баримтлах хэрэгтэй. Үүн дээр намын бага хурлын гишүүд та бүхэн үгээ нээлттэй илэрхийлэх эрхтэй.

МАН-ын III бага хурал 15:30 цагт 15 минут завсарлаад байна.

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт …