УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөх шаардлагыг ирүүлсэн. Энэ шаардлагыг Үндсэн хууль болон, УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Хуульд нийцсэн шаардлага надад тавихад албан тушаалаа өгөхөд асуудал байхгүй.Өчигдөр манай намын бага хурал хаалттай болсон. Ц.Нямдорж,Л.Оюун-Эрдэнэ нарын Бага хурал дээр ярьсан зүйлийг олон нийтэд ил хүргэсэн. Би тэдний тайлбарт тайлбар өгсөн ч миний мэдээллийг олон нийтэд хүргээгүй.
60 тэрбумын асуудлыг намын Бага хурал мөн дээр ярьсан. Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаа шалгасан.Одоо Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа. Харамсалтай нь 60 тэрбумын асуудлыг манай намын гишүүд дэвэргэж зориуд ЖДҮ-гийн асуудлыг дарах гэж байна гэдгийг би өмнө нь УИХ-ын хэлж байсан.
Ц.Нямдорж өчигдөр бага хурал дээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлахад намайг оролцсон хамгаалсан тухай ярьсан. УИХ дээр би ажлын хэсэг байгуулсан. Дүнг УИХ-д танилцуулсан.
Би Ц.Нямдоржийг шүүхэд өгөхөөр шийдсэн. Хэрвээ ярьсан зүйл нь үнэн бол нотол, худлаа бол надаас уучлал гуйх хэрэгтэй “гэлээ.