09:00 цагт Blue Sky 3 давхрын хурлын танхимд Улс эх орны хөгжлийн ирээдүй , үнэт баялаг болсон хүн амаа хөгжүүлэх эрхэм үүргийг хүлээн ажиллаж буй нийгмийн хамгааллын салбарынхны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн эхэлнэ. Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргээс хүрэлцэн ирсэн нийгмийн хамгааллын салбарын удирдлагууд оролцоно.
10:00 цагт /Офицеруудын ордны ард Хотын Захирагч Хүндэт харуулын 032-р анги дээр очиж цэргийн албан хаагчидтай уулзана. /
10:00 цагт “Бааранд биш Номын Санд Суумаар байна” флашмоб, тайван жагсаал Чингисийн талбайд болно.
10:30 цагт “Сайн засаглал ба ил тод байдал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордны Төрийн түүхийн музейд болно.
11:00 цагт Худалдаа аж үйлдвэрийн танхимын байранд Худалдаа аж үйлдвэрийн танхим болон ШӨХТГ хоёр хамтран ажиллаж бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа бэрхшээл, зах зээлд өрсөлдөхөд ямар бэрхшээл тулгарч байгаа болон шударгаар өрсөлдөхөд төрийн болон томоохон аж ахуйн нэгжээс ямар нэгэн дарамт байдаг эсэх талаар бизнесийн орчныхонтой ойлголцох эх үүсвэрийн эхлэл болгож О.Магнай дарга болон Дэмбэрэл гишүүн нар гарын үсэг зурна.