Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно.
Хуралдаанаар хотын хөрсний усны өнөөгийн байдал, үүнтэй холбоотойгоор үүсэж болзошгүй эрсдэлийн тухай, газрын харилцаатай холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамжуудын танилцуулга, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаатай холбоотой гарсан шийдвэрүүд зэрэг асуудлыг хэлэлцэнэ.