Өхөөрдөм төрхтэй Т.Номин өдгөө охид залуусын дунд Мино нэрээр “алдаршсан” нэгэн.
Рок попын ертөнцөд хөл тавиад удаж байгаа ч цөөхөн хэдэн дуу гаргаад байгаа тэрбээр манайдаа л дээгүүрт тооцогдох чинээлэг эрхмийн хүүтэй ханилаад гуравхан сарын дараа дуулиантайхан салж байснаараа хэвлэлийн од болоод амжсан.
Хуримын даашинзаа цүнхлээд баян нөхрөөсөө ганц ч төгрөг авалгүй салсан гэх дуучин бүсгүй ээжтэйгээ хамт шинэ байранд нүүж орсон гэдэг. Нэг хэсэгтээ л экс нөхрөө мартах гэж завгүй гүйж явсан Мино тун удалгүй жинхэнэ хайртайгаа учирсан тухайгаа найз нөхөддөө сонирхуулжээ. Мино “одоо л нэг жинхэнэ хайртайгаа учирлаа” хэмээсэн байна.
Одоо “Эмоци” продакшны тоглолтод оролцож яваа хөөрхөн бүсгүй маань шинэхэн хайраа ихэд нууцалж байгаа төдийгүй ойрын хэдэн жилд гэр бүлийн амьдрал зохиох талаар бодохгүй хэмээжээ. Саяхан түүний экс нөхөр загвар өмсөгч бүсгүйг нүүр нүдгүй зодсон хэмээн цуу тархсан бөгөөд хөөрхөн Мино яаж зодуулчихалгүй салсан юм бэ гэх бодол зурсийн орж ирсэн юм.