Б.Жаргалсайхан: С.Амарсайханаас өөр сонголт бий гэж үү

Гурван сая монголчуудын тал буюу 1,3 сая иргэн Улаанбаатар хотод шавааралдан сууж, шавар шавхай, утаандаа угаартан унаж босч явдаг. Овсгоо самбаатай, шийдэмгий даргатай байсансан бол агаарын бохирдолгүй, аймаар муухай үнэргүй метрополис хотод амьдарч болох байлаа.

Миний хувьд Улаанбаатар хотын шийдэмгий хүн удирдах ёстой гэж боддог. Бөөрөнхий, аймхай, олонхийг (намаа) дагадаг эрхмүүд газрын наймааг дэвэргэхээс хэтэрсэнгүй. Хотын даргад С.Амарсайхан дэвшиж байна. Шулуухан хэлэхэд бизнес хийгээд үзчихсэн энэ залуугаас зориг зүрх харагддаг. Нөгөө хоёрын тухайд нэгийг нь М.Энхболдын буюу хотын фракци, нөгөөхийг нь Д.Сумьяабазар зүтгүүлж байна лээ. Сонгинохайрхан дүүрэгт байсан нөхөр бол АТГ дээр дипломын асуудалтай, нөгөөх нь төрийн өмчит томоохон компаниас мөнгө цохисон хэрэгт холбогдож явсан байдаг.

Энэ хот миний аж амьдрал, ирээдүй холбоотой учраас Улаанбаатар хотын унаган хүүхэд С.Амарсайханг дэмжиж байна. Ядахдаа Засгийн газартай учраа ололцоод явчих болов уу гэсэн хандлага харагдана лээ.

Б.Жаргалсайхан

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …