Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам энэ сарын 7-ны өдөр болно. Тиймээс тус наадамд ирсэн бүтээлүүдээс 10 уран бүтээлчийн богино өгүүллэгийг дараагийн шатанд сонгон шалгаруулжээ.
Энэ удаагийн шилдэг 10 уран бүтээлчид Д.Нацагдоржийн шагналт зохиолч, “Утгын чимэг” наадмын тэргүүн шагналт М.Эрдэнэбат, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ нарын тэргүүтэй 10 зохиолч шалгарсан байна.
“Утгын чимэг” наадамд шалгарсан 10 уран бүтээлч
- М.Уянсүх – “Алтан худаг”
- Ц.Ганболд – “Араатан”
- Г.Даваасүрэн – “Байлдааны морьд”
- М.Эрдэнэбат – “Байхгүйн зовлон”
- Б.Цоожчулуунцэцэг – “Булангийн зогсоол”
- С.Дамдиндорж – “Гурвын хэмжээс”
- Т.Бум-Эрдэнэ – “Олон болоорой”
- П.Батхуяг – “Сүүлчийн зүсэлт”
- С.Оюун – “Тэнгэрийн хүү”
- Л.Эрдэнэбат – “Эх оронгүй хүн”