Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар С. Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов.
С.Батболд нь 1970 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. 1988 онд Завхан аймгийн 10 жилийн дунд сургууль, 1992 онд Цэргийн их сургууль, 2000 онд Удирдлагын академи, 2006 онд Тагнуулийн ерөнхий газрын дээд сургууль, 2011 онд Батлан хамгаалах их сургуулийг тус тус суралцан дүүргэсэн байна.
Авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй. 1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны ахлах мэргэжилтнээр гээд төрийн албанд 16 ажиллажээ. 1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захиралаар ажиллаж байв.
Мөн 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.
2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 15 жил ажиллажээ.