Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн /2018.01.09/ хуралдаанаар Б.Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилов.

Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар төрсөн. 1992 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд МУИС-ийн Нийгмийн факультет, 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийг тус тус суралцан төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй.

1998-2001 Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд нийслэлийн МАХН-ын /хуучнаар/ улс төрийн ахлах зөвлөх, 2002-2004 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, газрын орлогч дарга, 2006-2008 онд нийслэлийн ЗДТГ-т хэлтсийн дарга, 2008 оны 1-12 дугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд нийслэлийн Засаг даргын орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2016 оноос “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …