Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байна

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван  жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ болон жагсагчдыг төлөөлж дөрвөн хүн УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж гарч ирснийхээ дараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:Таван гишүүн жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахдаа том хариуцлага хүлээсэн. Тиймээс ч 50, 60 мянган хүн тайван замаар жагсаж байна. УИХ-ын дарга хийсэн ажлынх нь тайлан гээд 30 хуудас цаас өгч байна. Бид түүнийг нь хүлээж авсангүй. Бид иргэдийг үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. УИХ-ын дарга огцрохгүй гэж мэдэгдсэн тул бид өнөөдөр төлөвлөгөөний дагуу суулт хийж эхэлнэ:

 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэдгээ мэдэгдлээ. Бид үймээн самуун дэгдээж болохгүйг иргэдэд байнга сануулж байгаа. Жагсаалын зорилгыг өөрчлөх гэсэн МАНАН-гийн гар хөл болсон хүмүүсийн хүслийг биелүүлж болохгүй. М.Энхболд гэж хүн нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байна.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …