Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн 02 цаг 12 минутад эхэлсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын газраас өргөн барьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцлээ.

Чуулганы хуралдаанд дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг нар Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж болон Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нараас асуулт асууж, хариулт авсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж цаг хэт орой болсон байгаа тул нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх асуудлаар зургаан цагийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлснээр УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг өглөөний 10.00 цаг хүртэл завсарлуулах шийдвэрийг гаргалаа.

Ийнхүү одоо 10.00 цаг дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …